Шатар, даамын тухай сонин

1282

1992 оны үед гарч байсан “Монголын шатар, даам” сонины нэгэн дугаарыг даам сонирхогчдоо толиуулъя. 8 нүүрээр гарч байсан тус сонины арын хоёр хуудсанд даамын спорттой холбогдолтой мэдээ материал гарч байжээ. Тухайлбал зуун буудалт даамын түүхийн холбогдолтой “Даамын увдис юунд оршдог вэ”, “Манурийн цайны газар”, “Мэлхийн үсрэлт үү, аль эсвэл” нийтлэл, Дэлхийн даамын холбоо буюу FMJD-ийн танилцуулга, 1991 онд Монгол Улсад зохион байгуулагдсан “Улаанбаатар 91”, “Найрамдал 91” тэмцээний дүн мэдээ, Казахстан улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс 14 настай сурагч Г.Ганжаргал мөнгөн медаль хүртсэн тухай, шатарчид даамын талаар юу гэж хэлсэн тухай, бодлого бодолтын уралдааны зарлал, сонирхолтой мэдээ зэрэг нийтлэл материал нийтлэгдсэн байна. Сонины редакцийн бүрэлдэхүүнд даамын спортын дэд мастер Г.Ванчий ажиллаж байжээ.