“Их хуралдай”-гаар юу хэлэлцэв?

743

Туркийн Измир хотноо хуралдсан Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны Ерөнхий ассемблейд Азийн даамын холбоог төлөөлж Ч.Бат-Эрдэнэ, Монголын даамын холбоог төлөөлж Р.Манлай нар оролцсон билээ. Тус хурлаар шийдвэрлэсэн гол гол асуудлыг танилцуулъя.

• Гвиней-Бисау, Бахрейн, Хятадын Тайвань, Францын Гвиана-гийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр FMJD эгнээндээ 80 гаруй холбоодыг нэгтгээд байна.

• 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д эрэгтэй 40, эмэгтэй 16 тамирчин өрсөлдөнө. Тэмцээн ирэх оны гуравдугаар сарын 13-30-ны өдрүүдэд Эстонийн Таллин хотод зохиогдоно.

• Цувралаар зохиогддог Дэлхийн цомын тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх.

• Ахмадын ДАШТ-ийг тогтмолжуулж, 60-аас дээш насны тамирчид оролцдог болгох. 2013 онд Латвийн Ригад ахмадын ДАШТ болсноос хойш ахин зохиогдоогүй аж.

• FMJD-гийн албан ёсны тэмцээн уралдаанд оноо тэнцсэн тохиолдолд байр эзлүүлэхдээ Truncated Solkoff коэффициентийг эхний үзүүлэлт болгох.

• Орос, бразил даамын секторыг нэгтгэх.

• Олон улсын даамын өдөртэй болох. Одоогоор өдрийг эцэслэн тогтоогүй байна.

• Тив, дэлхийн албан ёсны тэмцээнд хэрэглэгддэг цагийн хяналт болох 80 минут + 1 минутын бонусыг богиносгох.

• Цол, норм олгох журмын Automatic Titles хэсэгт өөрчлөлт оруулах.