ДААМ СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2024 ОНЫ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

1306

Нэг. Нийтлэг зүйл

          1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.

          2. Монголын даамын холбоо, Булган аймгийн “Цогт хүү” даамын холбоо, “Алтан хүү” клуб хамтран тэмцээнийг зохион байгуулна.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл

1. Тэмцээн 2024 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Булган аймгийн Дашинчилэн сумын С.Удвалын нэрэмжит бүрэн дунд сургуулийн Спорт зааланд зохиогдоно. Тэмцээний 1-р тавил 29-ний бямба гаригийн 14:00 цагаас эхэлнэ.

          2. Бүртгэлийг 6 дугаар сарын 4-27-ны өдрүүдэд зөвхөн цахимаар бүртгэнэ. Бүртгэлийн Google Form холбоосоор овог нэр, регистер, цол зэрэг, утасны дугаарыг тодорхой бичиж, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана. Бүртгэл 6 дугаар сарын 27-ны пүрэв гаригийн 18:00 цагаар тасалбар болно.  

          3. Тэмцээний бүртгэлийн хураамж 40.000 төгрөг. Үүнд сургуулийн дотуур байранд байрлах зардал орсон болно. Хураамжийг Хаан банкны 5429128611 тоот дансаар (Хүлээн авагч: Самбуу Тэгшжаргал) хүлээн авна.   

4. Бүртгэлийн Google Form холбоос https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd9nWaQwZ7AFqLOWgqz-h8cFabXLtrYpJfuxmkWGB4arER0Qg/viewform?usp=sharing

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй.
  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай

3.  Швейцарь системээр 9 өрөг тоглоно.

4.  Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

          1. Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн ахмадын ангилалд эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш, өсвөрийн ангилалд 11 хүртлэх насны охид, хөвгүүдийн тус бүр нэг тамирчинд тусгай шагнал олгоно.  

2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9511-6308, 8602-5860, 9990-6402

СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ БОЛЗОЛ

Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу тус тэмцээнд тамирчин авбал зохих оноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ.

Үүнд:

  • Спортын мастерын 1 балл                             14 оноо
  • Спортын дэд мастер цол                               13 оноо
  • Спортын дэд мастерын 2 балл                      12 оноо
  • Спортын дэд мастерын 1 балл                      11 оноо
  • Спортын I зэрэг                                              10 оноо
  • Спортын II зэрэг                                             9 оноо         
  • Спортын III зэрэг                                            7 оноо