“Champions”-ын дөрөв дэх түрүү

869

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9-нд нийслэлийн 73-р дунд сургууль дээр зохиогдлоо. 17 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 багийн 70 гаруй тамирчид өрсөлдсөн юм.

Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 11 оноогоор түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат ахлагчтай “Хасу Мегастарс” клубийн 1-р баг, спортын мастер Б.Батжаргал ахлагчтай “BBG master” багууд тус бүр 10 оноогоор удаалав. “Champions” багийн хувьд энэ тэмцээнд өмнө нь 2010, 2012, 2016 онуудад аваргалж байв. Шагналт IV-V байранд ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү” клубийн 1-р баг, спортын мастер Д.Чойжилсүрэн ахлагчтай 42-р сургуулийн 1-р багууд орсон юм.

Хувийн дүнгээр 1-р ширээнд ДДХМ Ц.Хашчулуун (Алтан өрөг), 2-р ширээнд ДДХМ Б.Мөнхжин (Хийморь хөлөг), 3-р ширээнд спортын мастер Л.Гансүх (BBG master), 4-р ширээнд ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Champions), 5-р ширээнд спортын мастер С.Мөнх-Оргил нар тэргүүлсэн байна.  

Тэмцээний үеэр уламжлал ёсоор блиц тэмцээн зохиосон бөгөөд ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй”, спортын мастер Б.Батжаргал ахлагчтай “BBG master”, ДДХМ Ц.Сүхбат ахлагчтай “Хасу Мегастарс” клубийн 1-р багууд медаль байранд шалгарчээ.

Тэмцээний дүн:   Үндсэн тэмцээн     Блиц тэмцээн