Нийтлэг зүйл
- Тэмцээний зорилго нь 2019 оны өсвөр үеийн улсын аваргыг тодруулахад оршино.
- Монголын даамын холбоо, “Гацуурт” ХХК хамтран тэмцээнийг зохион байгуулна.
- Тэмцээн 2019 оны 4 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Баянгол дүүргийн “Нарны хороолол”-ын Лаборатори 141-р сургууль дээр явагдана. Тус хороолол нь Нарны гүүр болон “Алтай” хотхоны зүүн талд байрладаг.
Тэмцээний журам
- Охид, хөвгүүдийн 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангиллаар өрсөлдөнө. Насыг төрсөн оноор тооцно.
- Тэмцээн 100 буудалт даамын үндсэн, рапид, блиц, 64 буудалт, турк даамын төрлүүдээр зохиогдоно. 64 буудалт даам нь орос дүрмээр тоглоно.
- Урьдчилсан шатнаас буюу аймагт эхний 3, дүүрэгт эхний 5 байр эзэлсэн тамирчид тус тэмцээнд оролцох эрхтэй. Эрх авсан тамирчид дээрх 5 төрөлд, эрх аваагүй нь 64 буудалт, турк даамын төрлүүдэд оролцох боломжтой.
- Тэмцээн швейцарь системийн FMJD on Solkoff оноолтын дагуу явагдана. Оноо тэнцсэн тохиолдолд Median Solkoff, Reduced Solkoff коэффициентийг дарааллын дагуу харгалзан үзнэ.
- Үндсэн тэмцээнд 9, бусад тэмцээнд 7 өрөг тоглоно.
- Үндсэн тэмцээний цагийн хяналт 5-7 насны ангилалд 40 минут, 8-10 насны ангилалд 1 цаг, 11-13, 14-16 насны ангилалд 2 цаг байна.
- Рапид: 12 мин + 3 сек
- Блиц: 5 мин + 2 сек
- 64 буудалт даам: 12 мин + 3 сек
- Турк даам: 12 мин + 3 сек
- Тэмцээн эхлэх өдрийн 9.30 цагт бүх оролцогчид бэлэн байх хэрэгтэй. Тоглолт шууд эхлэх тул нэрсээ тулгаж, оноолтын дагуу сууна. Бусад өдрүүдэд тэмцээн өглөө 9.00 цагаас эхэлнэ.
- Аливаа гомдол, саналыг зөвхөн бичгээр хүлээж авна.
Бүртгэл, мандат олгох
- Аймаг, дүүргээс ирүүлсэн мэдүүлгийн дагуу 100 буудалт даамын үндсэн, рапид, блиц төрөлд оролцох тамирчдын нэрсийг гаргана. Урьдчилсан тэмцээнээс эрх авч чадаагүй тамирчдын хувьд 64 буудалт, турк даамын төрлүүдэд оролцох нь нээлттэй.
- Тэмцээний хураамж төлж, мандат авснаар бүртгэл баталгаажна.
- Баруун дөрвөн замын “Бүрд” төвийн (Гранд Плаза-ийн зүүн талд) 3 давхарт байрлах Монголын даамын холбооны байранд 3-р сарын 27, 28-ны 10.00-19.00 цагийн хооронд нийслэл хотоос оролцох тамирчдын мандатыг, 4-р сарын 1, 2, 3-ны 10.00-19.00 цагийн хооронд хөдөө орон нутгийн тамирчдын мандатыг олгоно. Бүх оролцогчид дээрх өдрүүдэд хураамжийн мөнгийг бэлнээр төлж, бүртгэлээ баталгаажуулах ёстой. Бүртгүүлэхээр ирэхдээ биеийн байцаалт (гэрчилгээ, эсвэл эрүүл мэндийн дэвтэр)-ыг авчирна. Тэмцээн эхлэх өдрийн өглөө, тэмцээний дундуур бүртгэл, мандат олгох үйл ажиллагаа явагдахгүй.
- Тэмцээний хураамж үндсэн төрөл 10.000 ₮, бусад төрөл 5000 ₮ байна.
Шагнал урамшуулал
- Ангилал тус бүрийн 1-3 байрт шалгарагсдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үндсэн тэмцээний 4-6 байрт шалгарагсдад өргөмжлөл, мөнгөн шагнал, 7-10 байрт шалгарагсдад өргөмжлөл олгоно.
- Эхний 10 байрт шалгарсан тамирчид Ази тивийн АШТ-д оролцох эрхийг авахаас гадна өсвөрийн ДАШТ-ий сорилго тэмцээнд оролцох эрхийг авна.
- Спортын цол, зэрэг олгоно.
5-7 нас | 8-10 нас | 11-13 нас | 14-16 нас | |
III зэрэг | 10-12 оноо | 9-11 оноо | 7-10 оноо | 6-7 оноо |
II зэрэг | 13-аас дээш оноо | 12-15 оноо | 11-13 оноо | 8-10 оноо |
I зэрэг | Медаль авбал | 16-аас дээш оноо | 14-өөс дээш оноо | 11-ээс дээш оноо |
Дэд мастерын 1балл | – | – | Түрүүлбэл | Хүрэл медаль авбал |
Дэд мастерын 2 балл | – | – | – | Мөнгөн медаль авбал |
Дэд мастер цол | – | – | – | Түрүүлбэл |
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО