Монголын даамын холбооны 2019 оны хамгийн том арга хэмжээ болох өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 6-9-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль дээр зохиогдлоо. Тус тэмцээнийг уламжлал ёсоор “Гацуурт” компани 20 дох жилдээ ивээн тэтгэсэн юм. 34 дэх жилдээ зохиогдож буй энэ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 714 өсвөрийн тамирчин зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц, 64 буудалт, турк даам гэсэн таван төрлөөр, 40 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Тэмцээний дүн гарахад Баянзүрх дүүргийн өсвөрийн даамчид 8 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар албан бус багийн дүнгээр тэргүүллээ. Хөдөө орон нутгаас Архангай аймгийн тамирчид 5 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, бусдыгаа манлайллаа. Хувийн амжилтаар “Алтан хүү” клубийн тамирчин ДДХМ Э.Хүслэн 3 алт, 1 мөнгө, “Сонгодог байрлал” клубийн тамирчин ДМ Б.Баасанбар 3 алт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин СМ С.Мөнх-Оргил 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, “Ирээдүй” клубийн тамирчин СМ Б.Энхрийлэн 2 алт, 1 хүрэл, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ДДХМ Б.Мөнхжин 2 алт, 1 мөнгө, “Сонгодог байрлал” клубийн тамирчин СМ А.Дашчирэв 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Орхон аймгийн тамирчин СМ Б.Сүхбат 2 алт, Дорноговь аймгийн тамирчин ДМ Г.Шинэсаран 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин Г.Гоомарал 2 алт, 1 мөнгөн медаль тус тус хүртжээ.
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх 1986 онд зохиогдсон бөгөөд хөвгүүдээс ОУИМ О.Түвшинболд агсан, охидоос спортын мастер Д.Энхтуул нар түрүүлж байжээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН