Одоогоос 34 жилийн өмнө анх зохиогдсон өсвөр үеийн УАШТ-ий хүснэгт. Анхны тэмцээнд хөвгүүдээс Октябрийн районы О.Түвшинболд, охидоос Найрамдал дүүргийн Д.Энхтуул нар аваргалж байсан нь ийнхүү түүх болон үлджээ. Хүснэгтийг сайн ажвал олон шилдэг даамчид энэ тэмцээнээс гараагаа эхэлж байж. Тухайлбал анхны тэмцээний аварга О.Түвшинболд агсан 2015 онд Ази тивийн аварга болж, Олон улсын их мастер цол хүртсэн билээ. Д.Энхтуулын хувьд үүнээс гурван жилийн дараа 1989 онд зохиогдсон эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд мөн л аваргалж, БНМАУ-ын спортын мастер цол хүртсэн анхны эмэгтэй даамчин болсон түүхтэй. Улсын аваргын шигшээ тэмцээнд хэд хэдэн удаа шалгарч оролцсон Л.Дагвадорж, Дорноговь аймгийн шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөний охин Ө.Пүрэвсүрэн мастерууд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Харин хүрэл медаль хүртсэн ДМ Н.Мөнхбаатарын охин М.Нямжаргал, хүү М.Шийравжамц нар нь тив, дэлхийд данстай шилдэг тамирчид болсныг даамын хүрээнийхэн сайн мэднэ.
Анхны өсвөрийн улсын аваргаар О.Түвшинболд, Д.Энхтуул тодорч байв
1924