Ц.Сүхбат хэсэгтээ IV байр эзлэв

686

Эстонийн нийслэл Таллин хотноо болж буй даамын насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд өндөрлөлөө. Энэ шатанд 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд “Tallinn group”-т өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат 2 хожиж, 7 тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байр эзэллээ. Тэрбээр “Брунссум Опен” тэмцээний аварга ОУМ Кристиан Ниами (Камерун), Зул сарын цахим тэмцээний ялагч Макенди (Гаити) нарыг хожиж, дэлхийн аварга Александр Шварцман (ОХУ), их мастер Юрий Аникеев (Украин), Ндиага Самб (Сенегал), Мартин ван Айзендорн (Голланд) нарын шилдгүүдтэй тэнцсэн юм.

Харамсалтай нь сүүлчийн тавилд багагүй эргэлзээтэй тоглолтын үр дүнд Орос, Камеруны даамчид түүний өмнүүр орж, манай тамирчин шигшээ тэмцээнд шалгарч чадсангүй. Тэмцээний дотоод журам ёсоор хэсэг тус бүрийн эхний гурав, нийт 12 шалгарсан даамчин финалын шатанд дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөх юм. Ц.Сүхбатын хувьд олон улсын чансаагаа ахиулж, Олон улсын мастер, Олон улсын их мастер цолны норм биелүүлэх нь тодорхой биз ээ.    

Тэмцээний дүн