Монголын бүх ард түмний спортын XV наадмын хүрээнд Дорноговь аймгаас оролцогчдыг шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 26-27-нд боллоо. Тэмцээнд Сайншанд болон Мандах, Даланжаргалан, Айраг сумдаас эрэгтэй, эмэгтэй нийт 19 тамирчин оролцсоноос эрэгтэй ангилалд спортын мастер Б.Одонбаатар, эмэгтэй ангилалд дэд мастер Б.Халиунаа нар түрүүллээ. Эдгээр тамирчид зургадугаар сарын эхээр болох Монголын бүх ард түмний спорртын их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийг авлаа.
Дараагийн шатанд шалгарагсдад бэлтгэл болгож “Чандмань-Илч” компанийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнийг дөрөвдүгээр сарын 23-24-нд зохион байгуулах ажээ.