“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

895

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. Цар тахлын улмаас хэсэг хугацаанд тасалдаад байсан тус тэмцээний 5 дахь цуврал өнгөрсөн бямба гариг (2022.05.21)-т Зүтгүүрийн депогийн спорт танхимд боллоо.

Тэмцээний “А” ангилалд 57, “В” ангилалд 44 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа.  

I ба II зэрэгтэй тоглогчдын ангилалд
1-р байр Д.Ангараг (“Ирээдүй” клуб) 15 оноо

2-р байр Э.Энх-Ирээдүй (“Алтан хүү” клуб) 15 оноо

3-р байр Э.Эрдэнэ-Очир (Өмнөговь, Ханбогд сум)

Тусгай шагналыг Х.Ган-Эрдэнэ (Хөвсгөл. Цагаан-Уул сум), Б.Тэмүүжин (Архангай. “Лут хүү” клуб), Ө.Тэнгис (ХУД) нарт олгов.

III зэрэгтэй ба зэрэггүй даамчдын ангилалд
1-р байр Б.Лхагва-Эрдэнэ (Хөвсгөл) 15 оноо
2-р байр Ч.Амарбаясгалан (Өмнөговь. Манлай сум) 14 оноо
3-р байр Т.Арвинбилэг (Өмнөговь. Ханбогд сум) 14 оноо

Тусгай шагналыг Б.Даваасүрэн (УБ), Б.Чойжилсүрэн (БЗД), Б.Отгонзул (“Хөлөгт тоглоом” клуб) нарт олгов.

Дараагийн тэмцээн буюу “Сонирхогчдын лиг 6” Монголын даамын холбооны хуваарийн дагуу 2022 оны 10-р сарын 8-нд зохиогдоно.

Дэлгэрэнгүй дүнг дараах линкээр орж үзнэ үү.
I ба II зэрэгтэй тоглогчдын ангилал

https://results.fmjd.org/tournaments/2022/f_539/

III зэрэгтэй ба зэрэггүй даамчдын ангилал
https://results.fmjd.org/tournaments/2022/f_540/