Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

1280

Нэг. Нийтлэг зүйл

          1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.

          2. Монголын даамын холбоо, Орхон аймгийн даамын холбоо, Алтан хүү клуб, хамтран тэмцээнийг зохион байгуулна.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл

          1. Тэмцээн 2022 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд  Хангарьд спорт зааланд зохиогдоно. Тэмцээн үндсэн болон блиц гэсэн 2 төрлөөр болно.

          2. Бүртгэлийг 05 дугаар сарын 28-наас 06-р сарын 01-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. Бүртгүүлэхдээ овог нэр, регистер, цол зэрэг, утасны дугаар, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана. Бүртгэл 06 дугаар сарын 01-ны лхагва гаригийн 18:00 цагаар тасалбар болно.  

          3. Тэмцээний бүртгэлийн хураамж Үндсэн төрөл 30.000 төгрөг, Блиц 20000 төгрөг ( нээлттэй ) болно. Хураамжийг Хаан банкны 5090700124 тоот дансаар (Хүлээн авагч: Б.Сайнжаргал) хүлээн авна.   

4. Бүртгэлийн холбоос https://docs.google.com/forms/d/1gf9ZYeL38JgDTmJFfXxTOwybKdpxXTOzxvd5c_wwB_8/edit?usp=sharing

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй.

Блиц тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар нээлттэй болно.

          2. Үндсэн: цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай

              Блиц: цагийн хяналт нэг талдаа 5 мин + нүүдэл бүрт 3 сек-ийн бонустай

          3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.

          4. Оноолт болон дүнг швейцарь системийн Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

          1. Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.

СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ БОЛЗОЛ

Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу тус тэмцээнд тамирчин авбал зохих оноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ.

Үүнд:

  • Спортын мастерын 1 балл                             14 оноо
  • Спортын дэд мастер цол                               13 оноо
  • Спортын дэд мастерын 2 балл                      12 оноо
  • Спортын дэд мастерын 1 балл                      11 оноо
  • Спортын I зэрэг                                              10 оноо
  • Спортын II зэрэг                                             9 оноо         
  • Спортын III зэрэг                                            7 оноо  

2022-06-03 Блиц цагийн хуваарь

1-өрөг0900-0920
2- өрөг0925-0945
3- өрөг0950-1010
4- өрөг1015-1035
5- өрөг1040-1100
6- өрөг1105-1125
7- өрөг1130-1150
Цайны цаг
8- өрөг1300-1320
9- өрөг1325-1345

                            2022-06-03 Үндсэн төрөл цагийн хуваарь                                                           

Нээлтийн үйл ажиллагаа1430-1500
1-өрөг1500-1700
2- өрөг1710-1910
2022-06-04
3- өрөг0900-1100
4- өрөг1110-1310
Цайны цаг
5- өрөг1430-1630
6- өрөг1640-1840
2022-06-05
7- өрөг0900-1100
8- өрөг1110-1310
Цайны цаг
9- өрөг1430-1630
Хаалтын үйл ажиллагаа1700

Утас: 9965-6672