Дэлхийн аварга В.Щёголев таалал төгсөв

119

Дэлхийн хошой аварга (1960, 1964), Олон улсын их мастер Вячеслав Щёголев 81 насандаа таалал төгслөө. Байрлалын тоглолтын мастер, орчин үеийн даамын онол, олон гайхалтай санааг хөгжүүлэгчдийн нэг Вячеслав Иванович 12 настайдаа даамын спортоор хичээллэж, 19 настайдаа дэлхийн аваргын алдрыг хүртэж байжээ.

Тэрбээр 1983 онд Монгол оронд айлчилж, манай даам сонирхогчидтой уулзалт, зэрэг тоглолт хийсний зэрэгцээ БНМАУ-ын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнд урилгаар оролцож байв.