Их мастерын ээлжит түрүү

254

1969 оны улсын аварга, даамын спортын ууган мастеруудын нэг Ц.Сандууз агсны нэрэмжит “Зүтгүүрийн депо 2022” өндөр зэрэгтэй даамчдын уламжлалт тэмцээн аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд УБТЗ-ын Татах хэсгийн спорт танхимд болж өндөрлөлөө. 41 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд нийт 98 тамирчин ухаанаа уралдуулав.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Ирээдүй клуб) боломжит 18 онооноос 17-г авсан амжилтаар аваргалж, ОУИМ Р.Манлай (Алтан хүү клуб), СМ М.Лувсандорж (Идэр ИС) нар 14 оноогоор удаалав. Д.Эрдэнэбилэг гавьяатын хувьд энэхүү нэр хүндтэй тэмцээнд найм дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ аж. Тэр дундаа сүүлийн гурван жил дараалан Депогийн тэмцээний аваргаар тодорлоо. Шагналт IV-V байрыг СМ Ц.Цолмон (Алтан хүү клуб), ДДХМ А.Дашчирэв (Хийморь хөлөг клуб) нар 13 оноогоор эзэлжээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл (Ирээдүй клуб), СМ Б.Анужин (Алтан хүү клуб), ДДХДМ Н.Лхагвадолгор (Хийморь хөлөг клуб), ахмадын ангилалд СМ П.Лхагвасүрэн (Хэнтий аймаг), СМ Б.Ганзориг (“Алдар” спорт хороо), СМ П.Бат-Очир (БГД), өсвөрийн U-17 ангилалд ДДХДМ П.Эрхэмбилэг (Дебют клуб), ОУМ Б.Есүй (Монгени), U-14 ангилалд ДМ Т.Энхсүлд (Алтан хүү клуб), СМ Ц.Цацрал (Алтан хүү клуб), U-11 ангилалд ДМ Ц.Мөнхмандах (Хөлөгт тоглоом клуб), СМ Г.Гоомарал (Хөлөгт тоглоом клуб), Депогийн тамирчдын ангилалд ДМ С.Батболд, ДМ Т.Бэрх-Очир, ДМ О.Отгонбаяр нар шалгарсан байна.

Арга хэмжээний хөтөлбөрт энэ жилээс түргэн тоглолт буюу блиц тэмцээн нэмэгдсэн бөгөөд 8 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэй ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (Ирээдүй клуб), СМ Б.Пүрэвбаатар (Повгор хүү ХХК), ОУИМ Р.Манлай (Алтан хүү клуб), ДДХМ Ц.Хашчулуун (Дебют клуб), ДДХМ А.Дашчирэв (Хийморь хөлөг клуб), эмэгтэй ангилалд ДДХДМ Н.Лхагвадолгор (Хийморь хөлөг клуб), ОУИМ Б.Мишээл (Ирээдүй клуб), ахмадын ангилалд ДДХМ Д.Ганболд (Энэрэл ДС), өсвөрийн ангилалд ДМ Н.Түвшинбаяр (Ирээдүй клуб), СМ Д.Наранмишээл (БГД) нар шагналт байр эзэлжээ.   

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.                                        

Үндсэн тэмцээн – https://results.fmjd.org/tournaments/2022/f_1152/                              

Блиц тэмцээн –  https://results.fmjd.org/tournaments/2022/f_1158/