Даамын спортын дэд мастер, Боловсролын тэргүүний ажилтан Авламын Оюуны нэрэмжит Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2022 оны аравдугаар 8-нд Баруунбаян-Улаан суманд болж өндөрлөлөө. Тэмцээнд 6 сумын 100 гаруй даамчин 12 хүртэл, 12-17, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар үндсэн, блиц төрөлд өрсөлдөв.
12 хүртэлх нас. Охид
- Б.Сүлдномин (Баруунбаян-Улаан)
- Э.Мягмарнаран (Баруунбаян-Улаан)
- Б.Цэлмүүн (Хархорин)
12 хүртэлх нас. Хөвгүүд
- М.Түвшинбаяр (Богд)
- Н.Сайнбаяр (Арвайхээр)
- О.Есөн-Эрдэнэ (Баруунбаян-Улаан)
12-17 нас. Охид
- Э.Цолмонгэрэл (Хархорин)
- Б.Энхномин (Хархорин)
- Б.Намуунгэрэл (Хархорин)
12-17 нас. Хөвгүүд
- А.Мөнхдалай (Хархорин)
- А.Дөлгөөн (Хархорин)
- Г.Батзориг (Баруунбаян-Улаан)
Насанд хүрэгчид. Эмэгтэй
- Э.Буянзаяа (Хархорин)
- Ч.Батдолгор (Баруунбаян-Улаан)
- Г.Батчимэг (Баруунбаян-Улаан)
Насанд хүрэгчид. Эрэгтэй
- ДМ Н.Билгүүн (Хархорин)
- ДМ Б.Жадамба (Хархорин)
- СМ Н.Баярсайхан (Арвайхээр)
- Д.Чулуунбат (Арвайхээр)
- ДМ Ч.Алтантөр (Арвайхээр)
Тэмцээний блиц төрөлд тэргүүн байрыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын тамирчин ДМ Д.Мөнхбаяр эзэлж, Арвайхээр сумын тамирчин СМ Н.Баярсайхан, Хархорин сумын тамирчин ДМ Н.Билгүүн нар удааллаа.