П.Бат-Очирын тав дахь, Б.Батжаргал, Д.Мөнхзаяа нарын анхны түрүү

507

1986 оны улсын аварга Ж.Нямдорж агсны нэрэмжит зуун буудалт даамын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд боллоо. 30 дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнийг Ж.Нямдорж агсны гэр бүл үр хүүхдүүд 18 дахь жилдээ ивээн тэтгэсэн юм. Тэмцээн үндсэн, блиц гэсэн хоёр төрлөөр зохиогдсон.

Эмэгтэй ангилалд

  1. Баянхонгор аймгийн тамирчин спортын дэд мастер Д.Мөнхзаяа
  2. “Монгени” сургуулийн тамирчин спортын мастер И.Нангилмаа
  3. Чингэлтэй дүүргийн тамирчин спортын дэд мастер Д.Отгонцэцэг

Эрэгтэй 51-64 нас

  1. “ББЖ мастер” компанийн тамирчин спортын мастер Б.Батжаргал
  2. “Алдар” спорт хорооны тамирчин спортын мастер Б.Ганзориг
  3. “Энэрэл” клубийн тамирчин Дэлхийн даамын холбооны мастер Д.Ганболд

Эрэгтэй 65-аас дээш нас

  1. Баянгол дүүргийн тамирчин спортын мастер П.Бат-Очир
  2. Сонгинохайрхан дүүргийн тамирчин спортын мастер Д.Чойжилсүрэн
  3. Баянгол дүүргийн тамирчин спортын мастер Т.Пүрэвдорж

Тэмцээний үндсэн төрлийн дэлгэрэнгүй дүн, мэдээллийг дараах холбоосоор үзэх боломжтой.

Эмэгтэй ангилал (45 болон түүнээс дээш нас)

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1233/

Эрэгтэй ангилал 51-64 нас

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1232/

Эрэгтэй ангилал 65 болон түүнээс дээш нас

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1234/

Мөн энэ үеэр блиц буюу түргэн тоглолтын тэмцээн болж эмэгтэйчүүдээс ДМ Д.Отгонцэцэг, ДМ Х.Алтантуяа, ДМ Д.Мөнхзаяа нар, эрэгтэй 51-64 насанд ДДХМ Д.Ганболд, СМ Ч.Энхтайван, СМ Б.Батжаргал нар, эрэгтэй 65-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж, СМ П.Бат-Очир, СМ Р.Цэнд нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоолоо.