Б.Пүрэвбаатар, Г.Хэрлэнмөрөн нар хос алтан медаль хүртлээ

151

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2022 оны 11-р сарын 19-20-нд Монголын даамын холбооноос түргэн тоглолтын болон 64 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгууллаа. “Монгени” цогцолбор сургууль дээр болсон тус тэмцээний үнэмлэхүй ялагчаар тус бүр хос алтан медаль хүртсэн ДДХМ Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Б.Пүрэвбаатар нар тодорлоо. Турк улсад өндөрлөсөн залуучуудын ДАШТ-д оролцоод ирсэн залуу мастер Б.Пүрэвбаатарын хувьд блиц, рапид хоёр төрөлд их мастер Д.Эрдэнэбилэгийг хоёронтаа хожиж, хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсноо зарлан тунхаглав.

Ингээд медальт болон шагналт байранд шалгарсан тамирчдыг дэлгэрэнгүй дүнг үзэх холбоосын хамтаар танилцуулъя.

Блиц. Эрэгтэй (38 тамирчин)

  1. СМ Б.Пүрэвбаатар (Повгор хүү)             16 оноо
  2. ДДХМ Ц.Хашчулуун (Дебют)                  14 оноо
  3. ОУИМ Д.Эрдэнэбилэг (Ирээдүй)           13 оноо
  4. ДДХДМ Ц.Цолмон (Алтан хүү)               13 оноо
  5. ДМ Н.Түвшинбаяр (Ирээдүй)                 12 оноо

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1312/final_standings&9.html

Блиц. Эмэгтэй (24 тамирчин)

  1. ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Хурд)                 16 оноо
  2. Б.Мөнхжин (Монгени)                              13 оноо
  3. ОУИМ Э.Хүслэн (Алтан хүү)                    12 оноо
  4. ОУИМ М.Нямжаргал (МҮОНТВ)             12 оноо
  5. ДДХМ Б.Нандинцэцэг (Victory)              11 оноо

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1313/final_standings&9.html

Рапид. Эрэгтэй (38 тамирчин)

  1. СМ Б.Пүрэвбаатар (Повгор хүү)             15 оноо
  2. ОУИМ Д.Эрдэнэбилэг (Ирээдүй)           14 оноо
  3. ДДХМ Ц.Хашчулуун (Дебют)                  12 оноо
  4. ОУИМ Р.Манлай (Алтан хүү)                   12 оноо
  5. СМ М.Лувсандорж (Идэр ИС)                 12 оноо

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1319/final_standings&9.html

Рапид. Эмэгтэй (28 тамирчин)

  1. ОУИМ М.Нямжаргал (МҮОНТВ)             13 оноо
  2. ОУМ Б.Есүй (Монгени)                             13 оноо
  3. СМ М.Нарантуяа (Монгени)                    12 оноо
  4. ДДХМ Б.Мөнхжин (Монгени)                 12 оноо
  5. ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Хурд)                 12 оноо

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1318/final_standings&9.html

Бразил даам. Эрэгтэй (30 тамирчин)

  1. ДДХМ Ц.Хашчулуун (Дебют)                  13 оноо
  2. СМ Б.Пүрэвбаатар (Повгор хүү)             12 оноо
  3. СМ Б.Чойсүрэн (Монгени)                       10 оноо
  4. ДМ Н.Түвшинбаяр (Ирээдүй)                 10 оноо
  5. СМ М.Лувсандорж (Идэр ИС)                 10 оноо

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1314/final_standings&7.html

Бразил даам. Эмэгтэй (18 тамирчин)

  1. ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Хурд)                 13 оноо
  2. ОУИМ Б.Мишээл (БЗД)                            10 оноо
  3. ДМ Г.Зулцэцэг (Сонгодог байрлал)      10 оноо
  4. СМ У.Цэрэндолгор (БЗД)                         9
  5. ДДХДМ Э.Энххүслэн (Алтан хүү)          9

https://results.fmjd.org/tournaments/2022/f_1315/final_standings&7.html