Монголын баг III байр эзлэв

309

БНХАУ-ын даамын холбооноос зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Онлайн түргэн тоглолтын багийн тэмцээн 2022 оны 12-р сарын 3-нд боллоо. Lidraugths платформ дээр явагдсан тус тэмцээнд Казахстан, Монгол, Хятад, Узбекистан баг өрсөлдсөн. Манай улсын хувьд саяхан өндөрлөсөн түргэн тоглолтын УАШТ-ий үр дүнг харгалзан багаа сонгосон бөгөөд нэгдүгээр ширээнд ДДХМ А.Дашчирэв, хоёрдугаар ширээнд СМ Б.Пүрэвбаатар, гуравдугаар ширээнд ОУИМ М.Нямжаргал тоглосон.

Монгол Улсын баг эхний тоглолтдоо Казахстанд 1:5-аар хожигдож, удаах даваанд Узбекистантай 3:3-аар тэнцэн, сүүлийн тойрогтоо БНХАУ-ын багийг 4:2-оор буулган авснаар нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Тэмцээний аваргаар Казахстаны баг тодорсон байна.    

Тоглолтыг Азийн даамын холбооны вэб хуудас www.asiadraughts.org шууд дамжуулан үзүүлжээ. Дэлгэрэнгүй дүнг ЭНД-ээс үзэж болно.

Тэмцээний дүн

1. Казахстан            4 оноо (Багийн гишүүдийн нийлбэр оноо 11)

2. Узбекистан         3 оноо (9)

3. Монгол                 3 оноо (8)

4. БНХАУ                   2 оноо (8)