Б.Сүхбат, Ч.Марал-Эрдэнэ нар Орхон аймгийн аваргууд

422

Орхон аймгийн 2022 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Оюуны ордон” дээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй 11, эрэгтэй 18 тамирчин өрсөлдсөн байна.

Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Сүхбат, Б.Сайнжаргал, Д.Бизьяа, дэд мастер У.Дэлгэрбаяр, Б.Буянтогтох, эмэгтэйчүүдээс спортын мастер Ч.Марал-Эрдэнэ, Б.Мөнхцэцэг, дэд мастер Б.Хонгорзул, Г.Итгэл, Г.Пагамжав нар медальт болон шагналт байр эзэлжээ.

Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Б.Мөнхцэцэгт спортын мастерын цол тэмдгийг нь, Б.Лхагвадоржид БТСУХ-ны “Алтан од” шагналыг гардуулсан байна.