“Алтан хүү 2022” өсвөр үеийн 100 буудалт даамын тэмцээний удирдамж

1433

Нэг. Ерөнхий мэдээлэл

  1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, өсвөрийн даамчдын ур чадварыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү тэмцээн нь Хасбанкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит тэмцээн болон Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөр үеийн тэмцээний үргэлжлэл тэмцээн юм.
  2. Тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, “Алтан хүү” клуб, Улсын тэргүүний Лаборатори 20 дугаар сургууль, “МОНФА Трейд” ХХК-иуд хамтран зохион байгуулна. 
  3. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм”-ийг баримтлан тэмцээнийг зохион байгуулна.  
  4. Охид, хөвгүүдийн 6-8, 9-10, 11-13, 14-16 насны ангиллаар тэмцээн явагдана

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2023 оны 1 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд БГД-ийн 20 дугаар сургууль дээр болно.
  2. Бүртгэлийг 2023 оны 1 дүгээр сарын 10-19-нд зөвхөн цахимаар хийнэ.
  3. Бүртгүүлэх Google Form холбоос https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfae1IOS86YXyTJToLzLU8yyKfpyqMMagGN8O7SwwYpOixPoA/viewform?usp=share_link
  4. Бүртгэлийн хураамж 20.000 ₮
  5. Бүртгүүлсэн тамирчид 2023 оны 1 дүгээр сарын 21-ний бямба гаригийн өглөө 9:30 цагт бэлэн байна.

Гурав. Тэмцээний журам

  1. Оролцогчдын тооноос хамааран тоглох системийг сонгоно.
  2. Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Тэмцээний оролцогч хүүхэд бүрт оюунлаг спортыг дэмжигч “МОНФА Трейд” ХХК-ийн бүтээгдэхүүн Цереброфорт бэлдмэл, 3 төрлийн аминдэм бэлэглэнэ. 
  2. Ангилал бүрийн эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг олгоно.
  3. Спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9990-6402, 9616-5545