Э.Хүслэн, Б.Пүрэвбаатар нар блицийн улсын аваргууд

767

Монголын даамын холбооны 2023 оны анхны тэмцээн блиц (түргэн тоглолт)-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч баасан гариг (01.13)-т “Монгени” цогцолбор сургууль дээр боллоо. 

Тэмцээний эрэгтэй ангилалд 76 тамирчин оролцсоноос боломжит 20 онооноос 18 оноо авсан амжилтаар спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) түрүүлэв. Пүрэвбаатар нь мөн өнгөрсөн жилийн блиц, рапидын улсын аварга болсон билээ. Мөнгөн медалийг Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (“Ирээдүй” клуб) 17 оноогоор, хүрэл медалийг Олон улсын их мастер Ц.Сүхбат (Монгени) 16 оноогоор хүртсэн. Тэмцээний тусгай 4-5 байрыг спортын мастер М.Лувсандорж (“Идэр” их сургууль), дэд мастер Т.Энхсүлд (“Алтан хүү” клуб ) нар эзэлсэн юм.

Эмэгтэй ангилалд 34 тамирчнаас Олон улсын их мастер Э.Хүслэн (“Алтан хүү” клуб) 17 оноогоор түрүүлж, спортын мастер Б.Анужин (“Алтан хүү” клуб), Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин (Монгени) нар тус бүр 14 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд болов. 4-5 байранд Дэлхийн даамын холбооны мастер Г.Хэрлэнмөрөн (БЗД), Олон улсын мастер Б.Есүй (Монгени) нар шалгарсан.

Тэмцээнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан, даамын спортын мастер, шатрын спортын дэд мастер, ахмад даамчдын улсын 4 удаагийн аварга С.Таня агсны гэр бүл, үр хүүхдүүдийн байгуулсан “Таня багш” сангаас ивээн тэтгэжээ. 

Тэмцээний дэлгэрэнгүй дүнЭрэгтэй Эмэгтэй