Зургаан дэлхийн аваргатай боллоо

2148

Польш улсын Полице хотноо болж буй 100 буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн медальтнууд тодорлоо. 18 орны 350 тамирчин 5 насны ангилалд өрсөлдсөн тус тэмцээнд манай даамчид 31 тамирчин ухаанаа уралдуулж, 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр илт давуу тэргүүллээ.

Алтан медаль хүртсэн тамирчид:

  • Хөвгүүдийн 5-8 насанд Монгени цогцолбор сургуулийн сурагч Нямбаяр овогтой Хангай 7 хожиж, 2 хожигдсоноор 14 оноотойгоор 🥇медаль
  • Охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин спортын дэд мастер Баянмөнх овогтой Эрмүүнзаяа 6 хожиж, 1 тэнцэж 13 оноогоор 🥇медаль
  • Хөвгүүдийн 9-10 насанд Шинэ Монгол сургуулийн сурагч Дэлхийн даамын холбооны дэд мастер Гэрэлт-Од овогтой Санчир 6 хожиж, 3 тэнцэж 15 оноогоор 🥇медаль
  • Охидын 11-13 насанд Ирээдүй клубийн тамирчин Дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайхан овогтой Даариймаа 7 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдож 15 оноогоор 🥇 медаль
  • Охидын 14-16 насанд Монгени сургуулийн сурагч Олон улсын мастер Батдаваа овогтой Есүй 5 хожиж, 4 тэнцэж, 14 оноогоор 🥇 медаль
  • Охидын 17-19 насанд МУИС-ШУС оюутан Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин 6 хожиж, 3 тэнцэж 15 оноотойгоор 🥇 медаль

Мөнгөн медаль хүртсэн тамирчид:

  • Хөвгүүдийн 5-8 насанд Сонгодог байрлал клубын тамирчин дэд мастер Мөнх-Эрдэнэ овогтой Дөлхүслэн 5 хожиж, 3 тэнцэж, 1 хожигдсоноор 13 оноотойгоор 🥈медаль
  • Охидын 5-8 насанд Дорноговь аймгийн тамирчин Бат-эрдэнэ овогтой Энхмаа нь 6 хожиж, 1 хожигдож 12 оноогоор 🥈медаль
  • Охидын 17-19 насанд Ирээдүй клубийн тамирчин Олон улсын их мастер Баяр овогтой Мишээл 5 хожиж, 2 тэнцэж, 2 хожигдож 12 оноогоор 🥈 медаль.

Хүрэл медаль хүртсэн тамирчид:

  • Охидын 9-10 насанд Олонлог академийн сурагч дэд мастер Энхтөр овогтой Номунзаяа 5 хожиж, 3 тэнцэж, 1 хожигдсоноор 13 оноотойгоор 🥉медаль
  • Хөвгүүдийн 11-13 насанд Алтан хүү клубийн тамирчин спортын мастер Тогтох овогтой Энхсүлд 6 хожиж, 1 хожигдож 13 оноогоор 🥉медаль
  • Хөвгүүдийн 14-16 насанд Хан-Уул дүүргийн тамирчин, Tomujin Alternative сургуулийн сурагч Дэлхийн даамын холбооны мастер Анхбаяр овогтой Дашчирэв 3 хожиж, 6 тэнцэж 12 оноогоор 🥉медаль

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Girls-19

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1026/

Girls-16

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1025/

Girls-13

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1024/

Girls-10

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1023/

Girls-8

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1028/

Boys-19

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1008/

Boys-16

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1014/

Boys-13

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1018/

Boys-10

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1020/

Boys-8

https://results.fmjd.org/tournaments/2023/f_1027/