Ц.Сүхбат, Э.Хүслэн нар хүрэл медаль хүртлээ

744

БНХАУ-ын Шандунь мужийн Шинтай хотноо 2023 оны 11-р сарын 19-24-ний өдрүүдэд зуун буудалт даамын “Xintai Cup” олон улсын тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд манай улсаас 13 тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээний аваргаар ОХУ-ын 17 настай якут охин Сандаара Апросимова тодорч, 6 эрэгтэй их мастерыг ардаа орхин дуулиантай аваргалсан юм.

Манай тамирчдаас эрэгтэй ангилалд Олон улсын их мастер Ц.Сүхбат (Монгени) 12 оноогоор, эмэгтэй ангилалд Олон улсын их мастер Э.Хүслэн (Алтан хүү) 11 оноогоор тус тус хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эрэгтэй ангилалд Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (Ирээдүй), эмэгтэй ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа (Ирээдүй), спортын мастер Ц.Цацрал (Алтан хүү) нар шагналт байранд шалгарсан байна.  

Тэмцээний ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН-г үзнэ үү.