Э.Даариймаа Дэлхийн цомд түрүүлэв

132

БНХАУ-ын Лишуй хотноо 2023 оны 11-р сарын 11-17-ны өдрүүдэд зуун буудалт даамын Дэлхийн цомын цувралын нэг болох “Xingqiu Cup” тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэй ангилалд Нидерландын их мастер Мартин ван Айзендорн, эмэгтэй ангилалд БНХАУ-ын өвөрмонгол тамирчин Олон улсын мастер Сайяа нар аваргалжээ.

Тус тэмцээнд манай улсаас 11 тамирчин оролцсоноос эмэгтэй ангилалд СМ Ц.Цацрал шагналт 5-р, ОУИМ Э.Хүслэн 8-р байрт орж, охидын ангилалд ДДХМ Э.Даариймаа тэргүүн байр эзэлсэн. Тэмцээний ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН-г үзнэ үү.

Тэмцээний дундуур зохиогдсон эмэгтэйчүүдийн блиц тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын их мастер Жан Ю түрүүлсэн бол манай тамирчдаас Э.Даариймаа хамгийн өндөр амжилт үзүүлж, шагналт 6-р байр эзэлсэн байна. Тэмцээний ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН-г үзнэ үү.