Я.Гронендейк Нидерландын аварга

216

Даамын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Нидерландын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн их мастер Ян Гронендейкийн ялалтаар өндөрлөлөө. Тэрбээр тэмцээний шийдвэрлэх 13-р тойрогт хүснэгтийг тэргүүлэгч их мастер Александр Балякинтай оноогоор тэнцсэн бөгөөд аваргын төлөөх нэмэлт тоглолтод өрсөлдөгчөө хожсоноор Голландын аварга цолыг 2020, 2022, 2023 онуудад дараалан хүртээд байна. 100 гаруй жилийн түүхтэй Нидерландын АШТ цар тахлын улмаас 2021 онд зохиогдоогүй билээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргүүдийг https://nk2023.kndb.nl холбоосоор үзнэ үү.