Шинэ оны анхны тэмцээн “Алтан хүү 2024”

429

2022 оны Ази тивийн насанд хүрэгчдийн аварга, 2016 оны блицийн дэлхийн аварга, 2019 оны өсвөр үеийн дэлхийн аварга Олон улсын их мастер Энхболдын Хүслэнгийн нэрэмжит “Алтан хүү 2024” өсвөрийн даамчдын тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Өсвөрийн УАШТ-ий өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд Улаанбаатар хот болон Орхон, Төв, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Увс аймгийн 179 тамирчин дөрвөн насны ангиллаар өрсөлдсөн.

Уламжлалт тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, Хан-Уул дүүргийн 32-р сургууль, “Монфа Трейд” ХХК, ОУИМ Э.Хүслэнгийн гэр бүл хамтран зохион байгуулсан юм.   

Тэмцээний дүн

6-8 нас. Охид (16 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Д. Ариунсолонго (Сүхбаатар, Уулбаян сум)              13 оноо
  2. Н. Мөнхжаргал (Хөлөгт тоглоом клуб)                      12 оноо
  3. А. Амаржаргал (ЧД, 57-р сургууль)                11 оноо

6-8 нас. Хөвгүүд (45 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Б. Алтан-Эрдэнэ (БГД. Эрин Эверест сургууль)     16 оноо
  2. Т. Түвшинтөр (Хийморь хөлөг клуб)                              14 оноо
  3. З.Чинтөгс (Хөлөгт тоглоом клуб)                                   12 оноо

9-10 нас. Охид (22 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Б. Энхмаа (Дорноговь, Эрдэнэ сум)                             13 оноо
  2. Г. Цагаандархи (БГД, Монгени сургууль)                    10 оноо
  3. Б. Энхриймаа (Дорноговь, Эрдэнэ сум)                     10 оноо

9-10 нас. Хөвгүүд (27 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Д. Дамдинпүрэв (ЧД, 57-р сургууль)                            12 оноо
  2. Н. Хангай (БГД, Монгени сургууль)                               12 оноо
  3. Б. Болор-Эрдэнэ (Хэнтий, Дадал сум)                         11 оноо

11-13 нас. Охид (26 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Б. Тамир (СХД, Сонгодог байрлал клуб)                     12 оноо
  2. Ш. Уянга (Дорноговь, Айраг сум)                                   10 оноо
  3. Л. Номунаа (Сүхбаатар, Гангачуулган клуб)             10 оноо

11-13 нас. Хөвгүүд (19 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Г. Санчир (Шинэ Монгол сургууль)                                12 оноо
  2. Х. Мөрөн (Дорноговь, Айраг сум)                                  11 оноо
  3. Б. Аминхүслэн (ХУД, Алтан хүү клуб)                          10 оноо

14-16 нас. Охид (13 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Ц. Цацрал (БЗД, Алтан хүү клуб)                                    11 оноо
  2. Э. Даариймаа (СБД, Ирээдүй клуб)                              10 оноо
  3. Д. Наранмишээл (Хийморь хөлөг клуб)                     9 оноо

14-16 нас. Хөвгүүд (11 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Т. Энхсүлд (БГД, Алтан хүү клуб)                                    11 оноо
  2. Б. Баасанбар (ХУД, Хийморь хөлөг клуб)                  11 оноо
  3. Ч. Тэмүүн (СБД, Ирээдүй клуб)                                       10 оноо