10 настай Д.Ангараг, 11 настай Г.Санчир нар шигшээ тэмцээнд

195

Монгол Улсын 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой хагас шигшээ тэмцээн 3-р сарын 20-24-нд Баянгол дүүргийн “Эрин Эверест Интернэйшнл” сургууль дээр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд анхан шатны тэмцээнээс эрх авсан 30 тоглогч, 21 аймаг 9 дүүргийн аварга даамчид, олон улсын цолтой даамчид, үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй салбар холбоодын удирдлагуудын урилгаар 1 тамирчин оролцох эрхтэй байсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 58, эмэгтэйчүүдийн ангилалд 44 тамирчин швейцарь системээр 9 тавил өрсөлдсөн. Оролцогчдыг цол зэргээр нь ангилбал Олон улсын их мастер 3, Олон улсын мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер цолтой 4, Дэлхийн даамын холбооны дэд мастер 9, спортын мастер 23, дэд мастер 38, зэрэгтэй 24 тамирчин байв.

Эмэгтэй:Дэлгэрэнгүй дүн

1. Олон улсын мастер Б.Есүй                                                        15 оноо

2. Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа               13 оноо

3. Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин                  13 оноо

4. Олон улсын их мастер М.Нямжаргал                                     13 оноо

5. Спортын мастер Ц.Цацрал                                                        12 оноо

6. Дэлхийн даамын холбооны дэд мастер Г.Хүслэнзаяа       12 оноо

7. Дэлхийн даамын холбооны дэд мастер Э.Энххүслэн         11 оноо

8. Спортын дэд мастер Э.Ану                                                       11 оноо

9. Спортын дэд мастер Х.Дэлгэрмөрөн                                     11 оноо

10. Спортын мастер Д.Наранмишээл                                         11 оноо

11. Спортын мастер Г.Зулцэцэг                                                   11 оноо

Эрэгтэй:  – Дэлгэрэнгүй дүн

1. Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Бат-Ирээдүй     13 оноо

2. Дэлхийн даамын холбооны мастер Д.Ганболд                    13 оноо

3. Спортын мастер Б.Ганзориг                                                     12 оноо

4. Спортын мастер Б.Одонбаатар                                                12 оноо

5. Олон улсын их мастер Д.Баттулга                                           12 оноо

6. Дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд                12 оноо

7. Спортын мастер Т.Энхсүлд                                                       12 оноо

8. Спортын мастер Б.Батжаргал                                                  12 оноо

9. Олон улсын их мастер Р.Манлай                                             12 оноо

10. Спортын дэд мастер Д.Ангараг                                             12 оноо

11. Дэлхийн даамын холбооны дэд мастер Г.Санчир             12 оноо

нар тус тус улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. 10 настай Д.Ангараг, 11 настай Г.Санчир нар улсын аваргын шигшээ тэмцээний бүх цагийн үеийн хамгийн залуу оролцогчид болж, өвөрмөц дээд амжилтын эзэд болцгоолоо. Хагас шигшээгээс эрхээ авсан дээрх тамирчид дээр 2023 оны улсын аварга Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, спортын мастер Б.Анужин, мөн шигшээ тэмцээнийг зохион байгуулах Дундговь аймгаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 1, спонсороор эрэгтэй, эмэгтэй тус бүр 1, нийт 14 эрэгтэй, 14 эмэгтэй даамчин 5-р сарын 6-12-нд Дундговь аймагт болох Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 35 дахь шигшээ тэмцээнд өрсөлдөх юм.

Шагналт тусгай байранд эмэгтэйчүүдээс ДМ Г.Эрмүүн, ДДХДМ З.Отгонсүрэн, ДМ Б.Ганхүү, ДМ Б.Тамир 10, ДМ А.Нарансолонго, эрэгтэйчүүдээс СМ Б.Чойсүрэн, ДДХДМ П.Эрхэмбилэг, ДДХДМ Б.Эрхэмбилэг, СМ Л.Нямрэгзэн, ДДХДМ Б.Баасанбар нар шалгарсан.

Тус тэмцээнээс Д.Ангараг (СБД, Алтан хүү), Ч.Тэмүүн (СБД, 2-р сургууль), Г.Хүслэнзаяа (Архангай, Хайрхан), Б.Ганхүү (Архангай), А.Нарансолонго (Хэнтий) нар спортын мастер, Н.Дэлгэржаргал (БЗД, Хөлөгт тоглоом), Т.Болортуяа (Архангай, 1-р сургууль), А.Мичидмаа (Архангай, Хотонт), Н.Гуамарал (Өмнөговь, 5-р сургууль), Ч.Номингэрэл (Баянхонгор), Т.Танхилуунтамир (Ховд), Б.Алтанхүү (ХУД, Хөлөгт тоглоом), Д.Балжинням (Говь-Алтай) нар дэд мастер цолны болзлыг хангалаа.