Т.Пүрэвдорж багшийн нэрэмжит тэмцээн болов

49

Монгол Улсын хошой аварга (1975, 1979), Улаанбаатар хотын 7 удаагийн аварга (1973, 1974, 1975, 1977, 1979, 1984, 1985), олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан нэрт дасгалжуулагч, спортын мастер Төмөрийн Пүрэвдоржийн нэрэмжит тэмцээн 2024 оны 3-р сарын 30-31-ний өдрүүдэд боллоо. “Монгени” цогцолбор дээр зохиогдсон тус тэмцээнд 125 тамирчин швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргав.

Нээлттэй ангилал:

  1. ОУИМ Ц.Сүхбат (БГД, Монгени)                        16 оноо
  2. СМ Б.Чойсүрэн (БГД, Монгени)                         15
  3. ОУИМ Б.Мөнхжин (Рояал академи)                 14
  4. СМ Э.Энх-Эрдэнэ (Бласт ХХК)                           14
  5. ДДХМ А.Дашчирэв (Томужин сургууль)         13

Эмэгтэй ангилал:

  1. ДДХМ Э.Даариймаа (БГД, Алтан хүү)              13 оноо
  2. ДМ Б.Эрмүүнзаяа (Архангай)                             13
  3. ДДХДМ З.Отгонсүрэн (Сонгодог байрлал)     13

Ахмадын ангилал:

  1. СМ П.Лхагвасүрэн (Хэнтий)                               11 оноо
  2. СМ Ч.Энхтайван (ЧД)                                           11

U-17 хөвгүүд: СМ Ч.Тэмүүн (СБД, Монгени)              12 оноо

U-17 охид: СМ Г.Зулцэцэг (Сонгодог байрлал)         12

U-14 хөвгүүд: ДМ А.Мөнхбат (Архангай)                    13

U-14 охид: СМ Б.Тамир (Сонгодог байрлал)              11

U-11 хөвгүүд: ДМ Б.Болор-Эрдэнэ (Хэнтий, Дадал) 11

U-11 охид: ДМ Г.Дэлгэрмаа (Хөлөгт тоглоом)          11       

Дэлгэрэнгүй дүнг ЭНД-ээс үзнэ үү.