Увс аймагт болж өндөрлөсөн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээний дараах шинэчилсэн статистикийг танилцуулъя. 2015, 2017 онд УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан ОУМ Цэрэнбямбын Отгонбилэг зургаан жил завсарласны эцэст “дэвжээндээ эргэн ирж”, аваргын алдрыг хүртсэн 18 дахь даамчнаар тодорлоо. ОУИМ Баатархүүгийн Мөнхжин эрэгтэйчүүдийн УАШТ-д “айрагдсан” анхны эмэгтэй даамчин болсон байна.

