Увс аймагт болж өндөрлөсөн 35 дахь удаагийн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн УАШТ-ий дараах шинэчилсэн статистикийг толилуулъя. 1989 онд анхны улсын аварга даамчнаар СМ Дондовын Энхтуул шалгарч байсан бол өнөө жилийн ялагч ДДХМ Э.Даариймаа (Алтан хүү клуб) аваргын алдрыг хүртсэн 15 дахь даамчин болсон байна. Нийт 31 тамирчин УАШТ-ээс ямар нэгэн медаль хүртээд байгаа аж.
