Монголын баг рапид төрөлд тэргүүллээ

81

Японы нийслэл Токио хотноо 100 буудалт даамын Азийн багийн АШТ эхэллээ. Өнөөдөр тэмцээний рапид төрөл буюу түргэвчилсэн тоглолт болж, Монголын баг шийдвэрлэх тоглолтод гол өрсөлдөгч БНХАУ-ыг 5:3-аар хожин аваргалав. Хожлын харьцаа 3:3 байхад 2-р ширээнд тоглосон ДДХМ Э.Даариймаа ОУМ Сайяаг эгзэгтэй агшинд буулган авч, багтаа ялалтын оноог авчирсан байна. Хараар тоглосон Э.Даариймаагийн хожлыг (зурагт үзүүлэв) олоорой. Маргааш блиц (түргэн тоглолт) тэмцээн болно.

Монгол – Тайвань 8:0

Монгол – Япон-2 8:0

Монгол – Япон-1 8:0

Монгол – Макао 7:1

Монгол – Хонконг 8:0

Монгол – БНХАУ 5:3

Тэмцээний дэлгэрэнгүй ҮР ДҮН-г үзнэ үү.