Токиод болж буй даамын Ази тивийн багийн АШТ-ий блиц (түргэн тоглолт) төрөл өндөрлөлөө. Манай баг Тайвань, Макао, Японы I болон II шигшээ багийг тус бүр 8:0-ээр, Хонконгийг 7:1-ээр хожоод аваргын төлөө тоглолтод БНХАУ-д 1:7 харьцаатай хожигдсоноор мөнгөн медалийн болзол хангажээ. Хүрэл медалийг Хонконгийн даамчид хүртсэн байна. Энэ удаагийн багийн Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцсон тамирчдыг танилцуулбал:

1-р ширээ ОУИМ Ц.Сүхбат (БГД, “Ирээдүй” даамын академи)
2-р ширээ ДДХМ Э.Даариймаа (СБД, “Алтан хүү” клуб)
3-р ширээ СМ Н.Хангай (БГД, “Ирээдүй” даамын академи)
4-р ширээ СМ Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг, “Даам Месси” клуб)
Тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг дараах холбоосоор үзнэ үү. https://results.fmjd.org/tournaments/2025/f_1226/index.html