Монголын бүх ард түмний XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн 2025 оны 9-р сарын 18-20-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохиогдлоо. Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад:
Эрэгтэйчүүдийн ангилалд
1. Ц.Отгонбилэг (Хан-Уул дүүрэг)
2. Ц.Сүхбат (Баянгол дүүрэг, Алдар спорт хороо)
3. Г.Гэрэлболд (Багахангай дүүрэг)

Эмэгтэйчүүдийн ангилалд
1. М.Нямжаргал (Баянгол дүүрэг)
2. Б.Анужин (Баянзүрх дүүрэг)
3. М. Одгэрэл (Өмнөговь аймаг)


Багийн дүнгээр
1. Алтанхуяг дасгалжуулагчтай (Баянгол дүүрэг)
2. Ц.Эрдэмбилэг дасгалжуулагчтай (Хан-Уул ) дүүрэг)
3. Г.Алимаа дасгалжуулагчтай (Өмнөговь аймаг )

Энэхүү наадам нь 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онуудад Монголын бүх ард түмний спартакиад нэрээр зохиогдож байсан бөгөөд үүнээс хойш нэрийг нь Монголын бүх ард түмний спортын их наадам болгон өөрчилж, 2004, 2008, 2022, 2016, 2022 онд зохион байгуулжээ. Даамын спорт нь 1992 оноос спартакиадын хөтөлбөрт албан ёсоор орох болж, анхны тэмцээнд эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг, эрэгтэйчүүдээс СМ Л.Гансүх нар аваргалж байв.
Тэмцээний үр дүнг үзэх холбоос
Эмэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2025/f_1359/index.html
Эрэгтэй – https://results.fmjd.org/tournaments/2025/f_1360/index.html