Баянхонгор аймагт зохиогдсон Монголын бүх ард түмний спортын XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээний ялагчаар М.Нямжаргал (БГД), Ц.Отгонбилэг (ХУД) нар тодорсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Их мастер Нямжаргалын хувьд сүүлийн хоёр наадамд дараалан аваргалаад байна. Харин цөөнгүй жилийг хилийн чанадад өнгөрүүлсэн Олон улсын мастер Отгонбилэг Улаанбаатар хотын АШТ, дэлхийн аварга Г.Дэлгэрмаагийн нэрэмжит дааганы шагналтай тэмцээн, насанд хүрэгчдийн УАШТ, спартакиад зэрэг энэ жилийн гол тэмцээнүүдэд түрүүлээд байгаа юм. Ингээд тус наадмын медальт болон шагналт байранд шалгарч байсан тамирчдыг танилцулъя.
