Шинэ ерөнхийлөгч багаа бүрдүүлэв

728

Монголын даамын холбооны гишүүдийн ээлжит бус хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 13-нд болж, УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундрааг Ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ.  Холбооны одоо мөрдөж байгаа дүрмийн долоодугаар зүйлийн 2-ыг үндэслэн Ерөнхийлөгч хамтран ажиллах баг буюу Удирдах зөвлөлөө томиллоо. Мөн 20 гаруй жилийн туршид Монголын даамын холбоог хариуцан авч явсан, өдгөө Азийн даамын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай спортын мастер Ч.Бат-Эрдэнийг Хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон байна. Холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:  

  • Ерөнхийлөгч: Агваанлувсангийн УНДРАА (УИХ-ын гишүүн)
  • Дэд ерөнхийлөгч: Барамсайн ГАНБАТ (Техник технологийн дээд сургуулийн ерөнхий захирал, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч)
  • Ерөнхий нарийн бичгийн дарга: Равжирын МАНЛАЙ (Олон улсын их мастер)
  • Нарийн бичгийн дарга: Ганбаатарын ГАНЖАРГАЛ (Олон улсын их мастер)
  • Менежер: Цэнд-Аюушийн АЛТАНХУЯГ (Спортын мастер)
  • Гишүүн: Дүгэрийн БОЛДБААТАР (“Хас” банкны төв салбарын захирал)
  • Гишүүн: Баянжаргалын АРИУНБАЯР (МУИС-ийн багш)
  • Гишүүн: Ядмаагийн НАМХАЙ (“Говь хийц” ХХК-ийн захирал, спортын мастер)
  • Гишүүн: Цэрэнбямбын ЭРДЭМБИЛЭГ (“Энгүүмэл билэг” ХХК-ийн захирал, спортын мастер)