100 БУУДАЛТ ДААМЫН СПОРТЫН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Монгол улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 22.4 заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг 2018 оны 2 дугаар сарын 16-аас эхлэн мөрдөнө.
- Спортын зэргийг МДХ-оос олгох бөгөөд тухайн оны хуваарьт орж батлагдсан тэмцээний удирдамжид заасны дагуу зохих оноог авсан бол спортын I, II, III зэрэг олгож, үнэмлэхээр баталгаажуулан, МДХ-ны мэдээллийн санд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
- Спортын зэрэг олгох болон зэрэг ахиулах тэмцээнийг холбооноос гадна клуб, дүүрэг, аймаг, сумдад зохион байгуулж болох бөгөөд тэмцээнийг швейцарь болон тойргийн системийн алинаар нь ч зохион байгуулж болно.
- Аймаг, дүүргийн өсвөр, залуучуудын АШТ-ий тухайн насанд тоглогчдын 30% нь зэрэг, цолтой бол зэрэг ахиулах журмыг тэмцээний удирдамжид тусгана.
- Спортын II зэрэгтэй 15-аас дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын I зэрэг олгоно.
- Спортын III зэрэгтэй 20-иос дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын II зэрэг олгоно.
- Спортын зэрэггүй 25-аас дээш тооны тоглогч оролцсон тэмцээнд авбал зохих онооны 75%-ийг авбал спортын III зэрэг олгоно.
- Улсын чанартай, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон, нэрэмжит тэмцээнүүдээс спортын зэрэг олгоно. Оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө.
100 БУУДАЛТ ДААМЫН СПОРТЫН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ
Монгол улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 22 дугаар зүйлийн 22.1 ба 22.3 заалтыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг 2018 оны 2 дугаар сарын 16-аас эхлэн мөрдөнө.
- Спортын цолыг МДХ-ны албан бичгээр баталгаажуулсны үндсэн дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Улсын цол, зэргийн комиссоос олгоно.
- МДХ-ны холбооны хуваарьт орж батлагдсан, нэг талдаа 1 цагаас багагүй цагийн хяналттай тэмцээнд спортын мастер, дэд мастер цол болон балл олгоно.
- Спортын мастер, дэд мастер цол биелүүлсэн тэмцээний үр дүнгийн хүснэгтийг холбооны албан бичигт хавсарган Улсын цол, зэргийн комиссын хурлаар баталгаажуулснаар цолны үнэмлэх, тэмдэг олгогдоно.
- Олон улсын хэмжээний мастер – Их мастер, Олон улсын мастер, Дэлхийн даамын холбооны мастер цол авсан бол шууд Олон улсын хэмжээний мастер цол хүртэнэ.
- Спортын мастер цолыг дараах амжилтыг үзүүлбэл олгоно. Үүнд:
- 1Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Монголын бүх ард түмний спортын их наадамд 75%-ийн амжилт үзүүлбэл
- Тойргийн журмаар явагдсан Улсын аваргын шигшээ тэмцээнд 50%-ийн амжилт үзүүлбэл
- МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд түрүүлбэл
- Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний ахлах нас (14-16)-нд түрүүлбэл
- Спортын мастерын 3 балл цуглуулбал
- Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Бүх ард түмний спортын их наадамд 70%-ийн амжилт үзүүлбэл 2 балл
- Тойргийн журмаар явагдсан Улсын аваргын шигшээ тэмцээнд 45%-ийн амжилт үзүүлбэл 2 балл
- Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Бүх ард түмний спортын их наадамд 60%-ийн амжилт үзүүлбэл 1 балл
- Тойргийн журмаар явагдсан Улсын аваргын шигшээ тэмцээнд 40%-ийн амжилт үзүүлбэл 1 балл
- МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 70%-ийн амжилт үзүүлбэл 1 балл
- Сонирхогчдын, оюутны, залуучуудын УАШТ-д 75%-ийн амжилт үзүүлбэл 1 балл
- Ахмадын УАШТ-д түрүүлбэл 1 балл
- Олон насны ангиллаар зохиогдсон тэмцээний залуучуудын ангилалд спортын мастерын балл олгож болно. Оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө.
- Тухайн балл нь биелүүлснээс хойш 4 жилийн хугацаанд хүчинтэй.
- Спортын дэд мастер цолыг дараах амжилтыг үзүүлбэл олгоно. Үүнд:
6.1 Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Бүх ард түмний спортын их наадамд 55%-ийн амжилт үзүүлбэл
6.2 МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 65%-ийн амжилт үзүүлбэл
6.3 Сонирхогчдын, оюутны, залуучуудынУАШТ-д 70%-ийн амжилт үзүүлбэл
6.4 Олон насны ангиллаар зохиогдсон тэмцээний залуучуудын ангилалд спортын дэд мастер цол олгож болно. Оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө.
6.5 Спортын дэд мастерын 3 балл цуглуулбал
- Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Монголын бүх ард түмний спортын их наадамд 50%-ийн амжилт үзүүлбэл 2 балл
- МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 60%-ийн амжилт үзүүлбэл 2 балл
- Сонирхогчдын, оюутны, залуучуудын УАШТ-д 65%-ийн амжилт үзүүлбэл 2 балл
- Швейцарь системээр зохиогдсон Улсын аваргын хагас шигшээ болон Монголын бүх ард түмний спортын их наадамд 45%-ийн амжилт үзүүлбэл 1 балл
- МДХ-ны хуваарьт орж батлагдсан, өндөр зэрэглэлтэй даамчид оролцсон тэмцээнд 55%-ийн амжилт үзүүлбэл 1 балл
- Сонирхогчдын, оюутны, залуучуудын УАШТ-д 60%-ийн амжилт үзүүлбэл 1 балл
- Аймаг, дүүргийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн ангиллын, тоглогчдын 50% нь цол, зэрэгтэй тэмцээнд түрүүлбэл 1 балл
- Ахмадын УАШТ болон, олон насны ангиллаар зохиогдсон тэмцээний залуучууд, өсвөр үеийн ахлах, дунд насны ангилалд спортын дэд мастерын балл олгоно. Оролцогчдын тоо, бүрэлдэхүүнийг харгалзан авбал зохих оноог тухайн тэмцээний удирдамж дээр тодорхой тусгаж өгнө.
- Тухайн балл нь биелүүлснээс хойш 4 жилийн хугацаанд хүчинтэй.