64 буудалт даам, турк даамын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

1831

Нэг. Нийтлэг зүйл
1. Тэмцээний зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн даамын бусад төрлүүдийг хөгжүүлэхэд оршино.
2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
1. 64 буудалт даам (орос дүрмээр)-ын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 8-р сарын 24-нд Техник технологийн дээд сургууль дээр болно. 
2. Турк даамын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 8-р сарын 25-нд Техник технологийн дээд сургууль дээр болно. 
3. Тэмцээн эхлэх өдөр 9.00-10.00 цагийн хооронд бүртгэл явагдаж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
4. Тэмцээн тус бүрийн бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам
1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдана. Нас хязгаарлахгүй.
2. 64 буудалт даамын тэмцээн орос даамын дүрмээр тоглоно.
3. 64 буудалт даамын УАШТ-ий цагийн хяналт нэг талдаа 20 мин + нүүдэл бүрт 5 сек-ийн бонустай байна.
4. Турк даамын УАШТ-ий цагийн хяналт нэг талдаа 15 мин + нүүдэл бүрт 5 сек-ийн бонустай байна.
5. 64 буудалт даамын тэмцээн швейцарь системээр 7-8 өрөг тоглоно.
6. Турк даамын тэмцээн швейцарь системээр 7 өрөг тоглоно.
7. Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программ Draughts Arbiter-аар шүүн явуулна. 
8. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
9. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.
-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент
-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

Дөрөв. Шагнал урамшуулал
1. 64 буудалт даамын УАШТ-д ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. 
2. Турк даамын УАШТ-д ангилал тус бүрийн эхний 3 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. 
3. Амжилттай оролцсон тамирчдад тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно.

Утас: 9616-5545, 9533-1166, 8800-4087