Г.Хэрлэнмөрөн, Д.Эрдэнэбилэг нар аваргалав

785

Монголын даамын холбоо (MDF)-ноос 64 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа. Өнгөрөгч баасан гариг (8.24)-т Техник технологийн дээд сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 65, эмэгтэй 26 тамирчин оролцож, орос даамын дүрмээр өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад МУГТ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) боломжит 16 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, Хэнтий аймгийн даамчин М.Лувсандорж, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин С.Мөнх-Оргил нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Мөн Б.Энхрийлэн (Баянзүрх дүүрэг), Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб) нар шагналт байранд шалгарсан байна.

Харин эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосон ба ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх дүүрэг) зуун хувийн амжилтаар аваргалж, Е.Ариунзаяа (“Дебют” клуб), Н.Лхагвадолгор (Өмнөговь аймаг), Б.Мишээл (Баянзүрх дүүрэг), Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) нар удааллаа.

Дашрамд сонирхуулахад 64 буудалт даамын УАШТ өмнө нь 1953, 1954, 1956, 2008, 2015, 2016, 2017 онуудад кохиогдож байжээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Эрэгтэй – http://fmjd.org/results/tournaments/2018/f_867/final_standings&8.html

Эмэгтэй – http://fmjd.org/results/tournaments/2018/f_868/final_standings&7.html