Зорилго
- Тэмцээний зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд даамын спортыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Зохион байгуулагч
- Монголын даамын холбоо, 39-р сургууль, “Кэнс электрик” ХХК-иуд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
Оролцох тамирчид, насны ангилал
- Тэмцээнд зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч-тамирчид оролцоно. 6-8, 9-11, 12-14, 15-17 насны ангилалд өрсөлдөнө.
Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
- Тэмцээн 2018 оны 9-р сарын 15-16-нд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр болно.
- Бүртгэл 2018 оны 9-р сарын 13-14-ны өдрүүдэд 9.00-19.00 цагийн хооронд МҮЭСТО-ы Спорт цогцолборын 217 тоотод байрлах Монголын даамын холбооны байранд явагдана. Тэмцээн эхлэх өдрийн өглөө бүртгэхгүй. Мөн утсаар, интернэтээр бүртгэхгүй.
- Бүртгүүлэхээр ирэхдээ сурагчийн үнэмлэх, эсвэл сургуулийн тодорхойлолтыг биеийн байцаалт (төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр)-ын хамт авчирна.
- Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг. Бүртгүүлэхээр ирэхдээ мөнгийг бэлнээр төлнө.
Тэмцээн явуулах журам
- Насны ангилал бүрт швейцарь системээр 7-9 тавил тоглоно.
- Тэмцээнийг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны шүүлтийн программ Draughts Arbiter-аар шүүн явуулна.
- Оноолт, дүнг FMJD on Solkoff оноолтын дагуу хийнэ.
- Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.
- Median Solkoff коэффициент
- Truncated Solkoff коэффициент
Шагнал урамшуулал
- Насны ангилал бүртээ эхний гурван байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал гардуулна.
6-8 нас 9-11 нас 12-14 нас 15-17 нас
I байр 50.000 ₮ I байр 60.000 ₮ I байр 70.000₮ I байр 80.000₮
II байр 40.000 ₮ II байр 50.000 ₮ II байр 60.000 ₮ II байр 70.000 ₮
III байр 30.000₮ III байр 40.000₮ III байр 50.000₮ III байр 60.000₮
- Багийн дүнг зөвхөн аймаг, дүүргээр гаргана. Ингэхдээ насны ангилал бүрт тухайн аймаг, дүүргийн ЕБС-иудын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тус бүр нэг тамирчныг тодруулж, тэдгээрийн эзэлсэн байрын хамгийн бага онооны нийлбэрээр байр эзлүүлнэ. Багийн дүнгээр түрүүлсэн багт цом олгож, эхний 5 байр эзэлсэн багууд 50.000-150.000 төгрөгийн мөнгөн шагналтай.
- Спортын цол, зэрэг олгоно.
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО