“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөө манай 3 даамчин өрсөлдөнө

825

FMJD-гээс дэлхийн хошой аварга Вячеслав Щеголевын 80 насны ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом” онлайн тэмцээнийг энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Маргаашнаас эхлэн Lidraughts.org платформ дээр зохиогдох энэ тэмцээнд 90 гаруй тамирчид түргэн тоглолтын төрлөөр өрсөлдөх бөгөөд манай улсаас ОУИМ Б.Мишээл, ДДХМ Ц.Сүхбат, СМ Ц.Эрдэмбилэг нар оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээний хураамжнаас олсон орлогыг сүүлийн үед биеийн байдал нь сайнгүй байгаа нэрт даамчны гэр бүлд хандивлах аж.

https://results.fmjd.org/tournaments/2020/f_745/index.html