Спортын арбитртай хамтран ажиллана

800

Сүүлийн жилүүдэд спортын олон төрөл зүй тогтлоор хөгжиж байгаагийн зэрэгцээ спортын маргаан нэмэгдэх хандлага ажиглагдаж, асуудлыг шийдэх мэргэжлийн, төрөлжсөн байгууллага байхгүй, ийм тохиолдолд спортын холбоо, дасгалжуулагч, тамирчин үүссэн маргааныг хэрхэн шийдүүлэх арга учраа олохгүй байдал ажиглагдах болсон билээ. Үүнийг шийдэх үүднээс 2017 оны хоёрдугаар сард Монголд байнгын үйл ажиллагаатай Олон улсын ба Үндэсний спортын арбитр байгуулагдсан билээ. Маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэх, талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг эрх тэгш хамгаалах зорилго бүхий, Олон улсын олимпийн хороо, Олон улсын спортын арбитраас хүлээн зөвшөөрөглсөн тус байгууллага нь дотоодын 40 шахам спорт холбоотой, тэр дундаа Монголын даамын холбоотой хамтран ажиллахаар боллоо. Монголын даамын холбоо болон Олон улсын ба Үндэсний спортын арбитрын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ гуравдугаар 5-ны өдөр болсон юм